ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
“Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна

Хүний эрүүл мэндэд нэн тустай гэгдэх “Загсгал цай” Дорноговийн брэнд болоод чамгүй хугацаа өнгөрчээ.Говьд ургадаг  загсгал  ургамал нь  бутлаг эмийн ургамал бөгөөд хүний  тамир тэнхээ сайжруулах, хүний биеийн хорыг гадагшлуулах  үйлчилгээтэй гэгддэг.

Энэ ургамлыг түүж цай хийж зах зээлд гаргах санааг Сайншанд сумын өндөр настан Д.Должин гэдэг эмээ санаачилж ажил хэрэг болгосон. Загсгал цайгаараа алдаршсан Д.Должин эмээ  гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд байнга л оролцдог.

Тэрээр цайныхаа  савлагааг илүү орчин үеийн загвартай болгож  4 төрлөөр савлаж худалдаж байгаа аж.  Бэлгийн  багц нь аяга болон цайтайгаа 12 мянга,  харин эмэтгэйчүүдэд зориулсан сагсанд боосон цайны багц 10 мянга гээд өөр өөр үнэлгээтэй байна.

Мөн  2016 онд даралт бууруулах цай хийжээ.  Загийн лавай гэдэг ургамлаар үйлдвэрлэсэн  цай нь мөн л хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа гэнэ. Бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотын “Номин”, “Оргил”, “Сансар” худалдааны төвд 5000 орчим төгрөгөөр нийслэлийн хэрэглэгчдэд хүрч байгаа аж. “Энэ жил БНХАУ-ын дөрвөн хотоор явлаа.

Япон болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Бугат хотод худалдаанд гаргахаар бүтээгдэхүүнээ шинжлүүлж байгаа. Манайх зургаан хүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Ирээдүйд үйл ажиллагаа өргөжөөд ирвэл олон хүнийг л ажиллуулах байх  хэмээн тэрээр ярив.



“Загсгал” цайг 4 төрлөөр худалдаалж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0