ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав

Дорноговийн гар урчууд алт, мөнгөөр  ээмэг бөгж, аяга, сав суулга, эмээл хазаар гээд төрөл бүрийн эдлэл урлахаас гадна модоор амьтны сийлбэр  бүтээдэг. 

Уяан дээр байх зургаан насны хурдан морьдын дүрс, жингийн цуваа бүхий тэмээн хөсөг зэрэг сийлбэрийг Г.Өлзийсайхан, н.Ганаа  гэх  уран гартай залуус хуш модоор хагас сар гаруй хугацаанд урлаж бүтээл болгожээ.

"Энэхүү бүтээлийг сонирхсон хүнд сая төгрөгийн үнээр эхлэн дуудаж жаахан хямдруулаад өгчихөд болно" гэж дархчууд ярив. Зөвхөн нэг морь нь 200 орчим мянган төгрөгийн үнэтэй аж. Харин хэрэглэгчид алт, мөнгөн эдлэлийг элбэг худалдаж авдаг байна



Хуш модон сийлбэр хүмүүсийн сонирхлыг татав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0