ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-02-23
Өргөн сум нийт нутгийнхаа 67 хувийг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ
2020-02-06 16:45:08

Дорноговь аймгийн Өргөн сум нийт нутгийнхаа 67 хувь буюу 581 мянган га талбайг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Сумын ЗДТГ-аас санал гаргаж 2018 онд Аргалийн уул орчмын 63 мянган га талбайг аймгийн тусгай хамгаалалтад, 2019 онд Хамарын хийд орчмын 23 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахуулыг тогтоолыг шат шатны ИТХ-аар батлуулсан байна.

Мөн 2019 оны 12 дугаар сард сумын Засаг даргын санал уламжилсаны дагуу Долоодын говь орчмын 494 мян.га талбайг 60 жилийн хугацаатай ИТХ-ын 8/10 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын системд бүртгүүлсэн аж.  Өргөн сум нь нийт  869 мян.га талбай нутагтай бөгөөд үүний 67 хувийг тусгай хамгаалалт аваад байна гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.



Өргөн сум нийт нутгийнхаа 67 хувийг улс болон орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0