ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-10
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө
2020-03-11 14:51:01

Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 11-нд болж корона вирусний халдварын эсрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний тухай илтгэл мэдээлэл сонсож шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэлээ.

ХӨСҮТ-ийн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт 10 эмч, эмнэлгийн ажилтан Улаанбадрах суманд гуравдугаар сарын 10-нд ажиллаж коронавирусний халдвар илэрсэн Францын иргэн болон бусад хүмүүсийн биеийн байдлыг үзсэн байна. Цаашид дахин шинжилгээнд хамруулах, шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийх зорилгоор эмнэлгийн ажилтнуудын зөвлөмж чиглэлийн дагуу тухайн иргэнийг цагдаагийн харуул хамгаалалт, эмчийн хяналт дор ХӨСҮТ-д автомашинаар хүргэжээ.

Харин бусад эмч нар Улаанбадрах сумын нутагт байх “Бадрах энержи” ХХК-ийн кемп дээр байгаа 58 хүнд үзлэг шинжилгээ, тандалт хийж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг мэдээлэв.

Замын-Үүдэд хоёр, Хөвсгөл суманд хоёр, Сайншандад 28 хүнийг эмчийн ажиглалтад авсан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд амны хаалтаа байнга зүүх, гараа тогтмол угаах, бээлий өмсөх, дэлгүүр хоршоо олон нийтийн газраар явахгүй байх, аяга тавгаа холихгүй байх, гэр орондоо халдваргүйтгэл хийж байх нь чухал гэдгийг санууллаа.  

 



Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0