ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-10
Хур бороогүй гандуу байгаа тул малчид өөр нутаг руу оторлож байна
2020-06-09 14:02:10

Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарт өрнөж буй зарим үйл явдлаас хүргэе. Зуны эхэн сар гарсан ч аймгийн ихэнх нутгаар хур тунадасгүй, халуун салхитай байна.

Мандах суманд ноднин жилийн наадмаас хойш хур бороо ороогүй нутгийн бүх хэсэг гандуу байгаа тул сумын 30 гаруй өрхийн 50 гаруй мянган мал Хатанбулаг, Хөвсгөл сум руу отроор нүүжээ.

Аймгийн  газар нутгийн урд хэсэг Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар ногоо ургаж зуншлага сайхан болох төлөвтэй ч хил дагуух Өмнөговь аймгийн Ханхонгор, Дорноговь аймгийн зарим сумын олон мянган мал нүүдэллэн очсоноор мөн л  бэлчээрийн хомсдолд орох магадлалтай болжээ.



Хур бороогүй гандуу байгаа тул малчид өөр нутаг руу оторлож байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0