ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-09-25
Өмнөд хөршид нийлүүлэх 30 мянган хонийг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхээр хэлэлцэж байна
2020-08-27 12:08:12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан. 

Өмнөд хөршид хандивлах хонийг ямар журмаар бэлтгэж улсын хилээр гаргах талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодрууллаа.

Одоогоор энэ асуудлаар манай байгууллагад дээд газраас ямар нэгэн чиглэл ирээгүй. Харин бэлгийн хонийг хэрхэн хилээр нэвтрүүлэх талаар ХХААХҮЯ-наас Засгийн газрын хуралдаанаар оруулахаар санал дэвшүүлсэн байна гэлээ.

Хилд ойрхон аймгууд болох Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгаас хонийг худалдан авч тодорхой хугацаанд малын эрүүл мэнд, хорио цээрийн дэглэмийг сахиулан Замын-Үүдийн боомтоор хөлөөр нь нэвтрүүлэх тухай яригдаж байна.

Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар  оруулж батлуулах байх гэв.   



Өмнөд хөршид нийлүүлэх 30 мянган хонийг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхээр хэлэлцэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0