ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
“МАК” ХХК ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгов

Дорноговь  аймгийн Мандах сумын Цагаан суваргын зэсийн ордыг эзэмшиж байгаа “МАК” компани тус сумын малчдын шинээр бойжуулсан ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог уламжлалтай.

 

Энэ сарын 15-нд тус компани Мандах сумын төвд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өдөрлөг зохион байгуулж уурхайн үйл ажиллагаагаа танилцуулж, 2016 онд малчдын бойжуулсан 1269 ботго тус бүрт 20 мянган төгрөгийн урамшууллыг олголоо.

 

Мөн 165 орчим ахмад настанд цай, гурил, будаа зэрэг гарын бэлэг гардуулж, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан байна.

 

Дашрамд дурдахад Мандах сум 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  6000 гаруй тэмээ тоолуулсан нь өмнөх оныхоос өсчээ.

 

Уул уурхайн салбарт томоомхон байр суурь эзэлдэг “МАК” ХХК орон нутагт тэмээ өсгөх бодлогын хүрээнд  шинээр мэндэлсэн ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгодог болсныг нутгийн малчид талархан дэмжжээ.



“МАК” ХХК ботго бүрт 20 мянган төгрөгийн урамшуулал олгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0