ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэв

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Мандах сумын нутагт байдаг Цагаан суварга уулыг байгалын нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад  авах шийдвэр гаргалаа.


Албанхан Цагаан суваргын зэсийн орд газрыг эзэмшиж буй “МАК”ХХК-тай зөвшилцөж  орон нутгийн байгууллагын шийдвэрийг үндэслэж нийт 11 орчим км газар нутгийг лицензээс гаргаж, тусгай хамгаалалтад авсан байна. Цагаан суварга  уул нь зэс молибденийн арвин их нөөцтэй бөгөөд  суварга шиг цагаан маш содон  хайрхан аж.

Байгалын нөөц газарт байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх олборлох,  ан амьтан агнах, барих, мод бэлтгэх зэргээр байгалын унаган төрхийг өөрчлөх, усыг бохирдуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэхийг хоригложээ.  



Цагаан суварга уулыг тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-12 19:40:42
    Erdenechimeg: Tsagaan suvarga uuliig tusgai hamgaalaltand avsand mash ih bayarlaj bna.Ikh zov shiidver gargasan udurdlaguudad bayarlalaa.