ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Дорноговьчууд жорлонгоо өөрчлөхөөр нэгдэв

“Нутгийн шийдэл” сангаас орон даяар хэрэгжүүлж буй “Цэвэрч Монгол” төслийн багийнхан гуравдугаар сарын 06-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд ирж “Жорлонгоо өөрчилье” төслөө говийн иргэдэд танилцууллаа.
Энэ төслийг УИХ-ын гишүүн асан, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл удирдаж багийн хамт олонтойгоо хэрэгжүүлж байгаа аж. Жорлон буюу ариун цэврийн байгууламжийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй болгож өөрчлөх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй аливаа улсын хөгжил дэвшлийн  нэгэн чухал үзүүлэлт болсон. Мянган айл стандартын жорлонтой байлаа ч мянга нэг дэх нь буруу жорлонтой бол тухайн суурин газрын ус бохирдох аюултай. Бид  хурдан хугацаанд олон жорлонг шинэчилж уух усныхаа эрүүл ахуйн төлөө зүтгэх хэрэгтэй” гэж тэрээр онцолсон. Сургалтаар жорлонгоо өөрчлөх жор буюу гарын авлага, номыг оролцогчдод тараасан.
Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд Сайншанд хотын хүн ам  2013 онд 22011, 2014 онд 22666, 2015 онд  23191, 2016 онд  24059, 2017 онд 25 мянга болж байнга нэмэгджээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр суурьшил нэмэгдэж, гэр хороолол тэлж буй.
Жорлонгоо өөрчлөх сургалт уулзалтад Дорноговийн 60 гаруй иргэн идэвхтэй оролцож шинэ мэдлэг мэдээлэл олж авсанаас гадна  сургагч багшийн сертификат гардсан. Мөн сургалтын төгсгөлд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин оролцож энэхүү хөдөлгөөн, санаачилгыг орон нутагт дэлгэрүүлж идэвхтэй ажиллана гэв. Сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахад аймгийн БОАЖГ дэмжиж идэвхтэй хамтран ажиллалаа.



Дорноговьчууд жорлонгоо өөрчлөхөөр нэгдэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0