ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Эрлийз малын тоо 1.6 хувиар өсчээ

Дорноговь аймагт цэвэр эрлийз малын тоо таван төрөл дээр 495877 толгойд хүрч өмнөх оныхоос  1.6 хувиар өсчээ. Одоогийн байдлаар Айраг, Алтанширээ, Эрдэнэ сумын найман иргэн үхэр сүргийн таваарлаг шинж, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор казахын цагаан толгойт үүлдэр, сэлэнгэ үүлдэр, дорнод талын улаан хэвшлийн 377 толгой үхрийг өсгөн үржүүлж байна.

Эдгээр нь ашиг шим сайтай, таваарлаг малын тоонд ордог аж. Малчид малын тоо толгойд бус таваарлаг, ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх сонирхол ихэссэн нь үүнээс тодорхой харагдаж буй гэж албаныхан онцлов.

Энэ оны хагас жилийн байдлаар  нутгийн шилмэл Дэлгэрэх улаан ямааны тархалтыг нэмэгдүүлэх зорилгоор   42 өсвөр хээлтүүлэгч бойжуулж Алтанширээ суманд нутгийн шилмэл малыг нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа алаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  Мөн  Алтанширээ сум үзэмчин үүлдрийн хуцаар нутгийн малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор 45 өсвөр хуц шинээр тавьжээ.



Эрлийз малын тоо 1.6 хувиар өсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0