ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-02-18
Дорноговийн мал аж ахуйн салбарын сайчуул тодров

Дорноговь аймгийн ЗДТГ улиран одсон 2018 онд мал сүргээ  таван төрлөөр өсгөн үржүүлж, малчин түмнээ манлайлсан аймгийн аварга малчин, алдарт уяач, аварга саальчин, аварга тэмээчнийг үзүүлсэн амжилтаар шалгарууллаа.

Аймгийн аварга малчнаар Айраг сумын малчин Дэлгэрсуурийн Баттүвшин, Ухнын Долгоржав, Дэрэмийн Батдорж, Алтанширээ сумын малчин Шоовдорын Хүрэлбаатар, Чүлтэмийн Даваажав, Дамбадаржаагийн Алтанхуяг, Даланжаргалан сумын малчин Норовсамбуугийн Дэлгэрцогт, Норовсамбуугийн Буяндэлгэр, Дашцэрэнгийн Чинбат, Балжиннямын Мэндбаяр, Цэрэнпилийн Идэр, Дэлгэрэх сумын малчин Ламзавын Бат-Эрдэнэ, Намсрайн Отгонбаатар, Ухнын Бат-Эрдэнэ, Доржийн Баасанхүү, Ухнын Жигжидсүрэн, Иххэт сумын малчин Бямбаагийн Энх-Амгалан, Цэрэннадмидын Дамдин-Очир, Мандах сумын малчин Халзан-Ухнын Олдохбаяр, Баатарын Алтанбаяр, Мөнхзавын Базаргарьд, Пүрэвжамцын Баярхүү, Өргөн сумын малчин Чинзоригийн Эрдэнэбаяр, Должинсүрэнгийн Эрдэнэбат, Ухнын Пүрэвдорж, Цэдэвийн Батчулуун, Хүрэлийн Мэндбаяр, Сайхандулаан сумын малчин Ухнын Батцэнгэл, Ухнын Отгонбилэг, Жамбын Төмөр, Улаанбадрах сумын малчин Гааноровын Ариунболд, Баатарын Ганбаатар, Паашкагийн Дэлгэрсайхан, Хатанбулаг сумын малчин Сумьяагийн Улсболд, Батжаргалын Мөнхболд, Цэрэндоржийн Түвшинзаяа, Хөвсгөл сумын малчин Цоодолын Эрдэнэбат, Хандсожилийн Цогт-Очир, Гүнгэрэгийн Мөнхбат, Эрдэнэ сумын малчин Даваажавын Баасан, Доржийн Ганзориг, Цэвээнжавын Энхбаяр, Хандсүрэнгийн Ганхуяг, Саранчимэгийн Мэндбаяр, Сайншанд сумын малчин Лувсандоржийн Очирхуяг, Навганы Хишигбат, Чинбатын Чинзүрх, Шархүүгийн Ганбат, Болдын Батзориг, Замын-Үүд сумын малчин Балдандоржийн Ганзориг нар, нийт 50 малчин шалгарсан бол аварга тэмээчнээр Айраг сумын малчин Сайжрахын Түмэнбаяр, Мандах сумын малчин Өлгийтийн Оюунчулуун, Эрдэнэ сумын малчин Цэрэндолгорын Цэрэнбальдир, Хатанбулаг сумын малчин Муужаалын Батхүү, Хөвсгөл сумын малчин Дунчамын Эрдэнэтогтох, Замын-Үүд сумын малчин Тангадын Доржсүрэн нар шалгарав.

Аймгийн алдарт уяачаар Айраг сумын уяач Загдын Лхагвасүрэн, Бямбажавын Баярцолмон, Батцэрэнгийн Баасансүрэн, Пунцагийн Равдангүр, Самдангийн Баярсайхан, Даланжаргалан сумын уяач Эрдэнэцогтын Чулуунзүрх, Дэлгэрэх сумын уяач Баатарын Ганболд, Иххэт сумын уяач Төмөрбаатарын Ууганбаатар, Мандах сумын уяач Рэгзэнгийн Энхтайван, Батмөнхийн Галхүү, Өргөн сумын уяач Радаагийн Батчулуун, Жанчивдоржийн Баяржаргал, Маамын Батбаяр, Сайхандулаан сумын уяач Цэвээноржийн Ганбат, Улаанбадрах сумын уяач Алтансүхийн Дашням, Эрдэнэ сумын уяач Дашдэлэгийн Бат-Өлзий, Мөнхтүвшингийн Буянхишиг, Маамын Батболд, Алтанцэцэгийн Төмөр-Очир, Өвгөний Батсуурь, Сайншанд сумын уяач Баттулгын Батболд, Доржсэмбийн Батмөнх, Замын-Үүд сумын уяач Лхагвын Цэдэндорж, Лхагвын Амарсанаа, Цэнд-Очирын Цэвээндорж нар тодорлоо. Харин  аварга саальчинаар  Иххэт сумын малчин Дашдуламын Туяа тодорчээ.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж,  мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан малчдын шагналыг удахгүй гарах шарагчин Гахай жил өмнө гардуулах аж.



Дорноговийн мал аж ахуйн салбарын сайчуул тодров

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0