ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-02-23
Нэгдсэн эмнэлэгт 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв
2020-01-22 17:43:22

Шинэ он гарснаас хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 221 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас томуу томуу төст өвчнөөр 83 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон хүүхдийн тасагт ажиллахдаа 25 сая төгрөгийн эмнэлгийн багаж хэрэгсэл болон нэмэлтээр нэн шаардлагатай хяналтын монитор, эрчимт эмчилгээний функционал ор, өвчтний орны иж бүрдэл, зүрхний цахилгаан сэдээгүүр зэрэг 75 сая төгрөг, нийт 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 15,4 хувийг эзэлж байгаа юм.



Нэгдсэн эмнэлэгт 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0