ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-03-30
Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан болж зарим асуудлыг шийдвэрлэв
2020-01-30 10:33:24

Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд боллоо. Энэ удаа аймгийн Онцгой комиссын гишүүдээс гадна Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиуд, эм эргэлтийн сан болон аймагт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн төлөөллүүд оролцож өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Албаныхны өгч буй мэдээллээр нэгдүгээр сарын 28-наас 29-ний хооронд Замын-Үүд хилийн боомтоор 1354, Ханги хилийн боомтоор найм, нийт 1362 иргэнийг Монгол Улсын хилээр татан авч, тус иргэдийн биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй гэв.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдад тусгаарлах өрөөг бэлтгэж, аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм болон хүнсний хангалтыг бий болго байгаа бол тус вирусээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж буй гэж албаныхан тодотгосон.

Мөн албан байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, албан хаагч, ажилчдаа дархлаажуулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 01 дүгээр сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан тасарсан хичээлийг телевизээр зааж, үлдсэн хичээлийг таван

өдрийн Бямба гаригт нөхөн орох болсон бөгөөд багш нарын илүү цагийн цалин хөлсийг олгохоор шийдвэрлэлээ.

 

Коронавирусын талаар буруу ташаа мэдээлэл хүргэсэн тохиолдолд  хариуцлага тооцно

 

Корона вирусээс урьдчилан сэргийлэх тухай 25000 ширхэг хэвлэмэл хуудсыг айл өрхүүдэд хүргүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, телевизийн хичээлийг хүүхдүүдэд чанартай хүргэх, хүүхдүүдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахахыг үүрэг болгов.

Мөн аймгийн хэмжээнд амны хаалт болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрдүүлэх, эмийн үнийг зохиомлоор бий болгож буй зарим аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллах, үнийг хөөрөгдсөн тохиолдолд хариуцлага тооцох аж.

Олон нийт болон ажилтан албан хаагчдад коронавирусын талаар буруу ташаа мэдээлэл хүргэх, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлээгүй, үл хүндэтгэсэн ажилтан, албан хаагчдад арга хэмжээ авах, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.



Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан болж зарим асуудлыг шийдвэрлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0