ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Замын-Үүдэд баар цэнгээний газруудыг түр хугацаагаар хаалаа
2020-02-15 02:21:37

Өмнөд хөршид гарсан шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын-Үүдийн Онцгой комиссын өнгөрсөн хугацаанд нийт 11 удаа хуралдаж есөн удаа шийдвэр гаргажээ.

"Шинэ төрлийн корона вирснээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.

Суманд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг түр хугацаагаар хаасан. Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу шинэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх Ажлын хэсгийг сумын Засаг даргын орлогч Б.Үүрцайх ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын Нэгдсэн эмнэлэг, Тагнуул, Онцгой, Цагдаа, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн цэргийн 108 дугаар анги, Авто тээврийн үндэсний өвийн Замын-Үүд дэх салбар, Төмөр замын зангилаа зэрэг байгууллага үүрэг гүйцэтгэж байна.

Өвчний сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд сумын хэмжээнд тусгаарлах долоон байранд 645 орыг байрлуулаад байгаа гэж сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Мөн  шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7000 гаруй тараах материалыг тарааж холбогдох байгууллага, иргэдэд өвчний хор уршгийн талаар тайлбарлажээ.й



Замын-Үүдэд баар цэнгээний газруудыг түр хугацаагаар хаалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0