ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо
2020-03-02 17:33:15

Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 02-нд боллоо. Хуралдаанаар улсын Онцгой комиссоос хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 06:00 цагт нээх болсонтой холбогдуулан албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.

Мянганы замын босоо тэнхлэг Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд зорчих хөдөлгөөнд оролцох иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохих заавар журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг даалгав.

Орон нутагт үйл ажхиллагаа явуулдаг барилгын компаниуд халдваргүйтгэл, урьдчилан сэргийлэх ажилд зориулж дөрвөн сая төгрөг болон маск, ариутгал халдваргүйтгэлийн бодис, дархлаа дэмжих чацарганы өтгөрүүлсэн шүүс зэргийг аймгийн Онцгой комисст гардуулав.

Халдварт өвчний дэгдэлт олон улсын түвшинд буураагүй байгаа энэ үед төр засаг, орон нутгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандсанд Онцгой комиссынхон иргэдэд талархлаа илэрхийлсэн юм.

Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй бөгөөд урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 байнгын постод 90 алба хаагч  24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.



Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0