ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Урлаг соёлын салбарынхан аймгийн Онцгой комисст хандив өргөв
2020-03-05 13:28:30

“Covid-19” шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Дорноговь аймгийн соёл урлагийн байгууллага  болох “Саранхөхөө” театр, Музей, сургалт, судалгааны төв, Номын сан болон 14 сумын соёлын төвийн 192 албан хаагч аймгийн Онцгой комисст 960000 төгрөг хандивлав.

БНХАУ-тай хил залгаа оршдог Дорноговь аймаг эрсдэл ихтэй бүсийн тоонд ордог бөгөөд эдүгээ “COVID-19” халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Салбартаа цөөн хүнтэй боловч сэтгэл гарган аймгийн урлаг соёлынхон  хандив дэмжэг үзүүлсэнд Онцгой комиссоос талархал илэрхийлжээ.



Урлаг соёлын салбарынхан аймгийн Онцгой комисст хандив өргөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0