ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-09-25
Эмч мэргэжилтний баг Улаанбадрах сум руу хөдлөв
2020-03-10 16:22:05

Дорноговь аймагт энэ сарын 07-нд ирсэн Францын иргэнээс корона вирус илэрснийг ХӨСҮТ-ийн шинжилгээгээр баталсан.

Үүний дагуу ХӨСҮТ-өөс ирсэн дөрөв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн зургаа, нийт 10  ажилтан Улаанбадрах сум руу өнөөдөр хөдөллөө. Эмнэлгийн ажилтнууд тус сумын нутагт байх "Бадрах энержи" компанийн кемп дээр тусгаарлагдаж байгаа Франц иргэн болон бусад иргэдийн биеийн байдлыг үзэж шаардлагатай зөвлөмж, мэдээллийг хүргэх аж.

Эмнэлгийн ажилтнууд аймгийн Нэгдсэн эмнэлгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг авч явсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Францын иргэн энэ сарын 07-нд Улаанбаатар-Сайншандын галт тэргээр купенд сууж иржээ. Гэхдээ Сайншандад буулгүйгээр шууд “Бадрах Энержи” ХХК-ийн кемп руу явсан аж.



Эмч мэргэжилтний баг Улаанбадрах сум руу хөдлөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-03-11 02:47:26
    Зочин: Neg ch Mongol hvn bvv tusaasai shinjilgeenii hariu surug garaasai.Odor shono tsag aldalgvi bidnii tuluu galiin shugamruu yawsan tsagaan nomrogt baataruud maani saihan medee duulgaasai.Ervvl mendiin ajilchid tsagdaa hvchniihen tagnuuliin baiguulaga ontsgoi baidal.Surwaljlagch nartaa talarhaj bnaa.Bid evtei baihdaa hvchtei