ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Франц эмч нар үнэ төлбөргүй үзлэг, мэс засал хийнэ

Энэ сарын  28-наас зургадугаар сарын 07-ныг хүртэл  Франц Улсын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайншанд хотод ажиллахаар болжээ. Франц Улсын иргэн нүдний эмч Рене Жан Клод ахлагчтай дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг нүд нь өвдөж хүндэрсэн зарим иргэдэд нүдний болор суулгана.


Гэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч нар эхний  үзлэг хийж шаардлагатай хүнд болор суулгах саналын дагуу гадаадын эмч нар мэс заслаа хийх аж. Одоогийн байдлаар болор суулгах 10-аад хүн байгаа гэж албаныхан хэллээ.  Гадаадын эмч нарын Улаанбаатараас ирэх зардал,  Сайншандад байрлах буудал, хоолны зардлыг  аймгийн ИТХ, ЗДТГ хариуцахаар болсон аж.


Харин нүдний эмч нарын дараа "Action Mongolia" нийгэмлэгийн Ерөнхийлөгч, мэс заслын эмч Jacques Lagoutte ахлагчтай  долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Сайншандад ирж тус аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй үзүүлэх юм.


Гадаадын эмч нар хэвлийн хөндийн нарийн мэргэжлийн үзлэг хийж, шаардлагатай хүмүүст дурангийн мэс засал хийнэ. Нэгдсэн эмнэлэг дурангийн мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсон хэдий ч ариутгал хийх боломжгүй байгаа аж. Ариутгалыг хамгийн бага температурт тусгай хийгээр үлээлгэж ариутгадаг байна.



Франц эмч нар үнэ төлбөргүй үзлэг, мэс засал хийнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0