ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Франц эмч нар 12 хүнд нүдний болор суулгажээ

Тавдугаар сарын 28-наас эхэлж Франц Улсын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Дорноговь аймгийн Сайншанд хотод ажиллаж байна. 

Зургадугаар сарын 02-ны байдлаар Франц эмч нар нийт 128  хүнд үзлэг хийж, 12 хүнд нүдний болор суулгах хагалгааг  амжилттай хийжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн үзлэгийн өрөөний үүдэнд гадаадын эмч нарт нүдээ үзүүлэхээр иргэд дараалал үүсгэж буй.

Тиймээс эмч нар ирсэн  хүн бүрийг үзэж эмчлэх боломжгүй гэдгийг иргэдэд танилцуулж зөвхөн нүдний хурц үрэвсэлтэй хагалгаа хийлгэх магадлалтай иргэдэд  үйлчилгээ  үзүүлж байгаа гэдгийг онцлов.

Гадаадын эмч нарын Улаанбаатараас ирэх зардал, Сайншандад байрлах буудал, хоолны зардлыг  аймгийн ИТХ, ЗДТГ хариуцаж буй.



Франц эмч нар 12 хүнд нүдний болор суулгажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0