ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Сумын эмнэлгүүд унаатай болов

Дорноговь аймгийн Мандах, Эрдэнэ, Даланжаргалан, Замын-Үүд сумын эмнэлэг дуудлагад явах түргэн тусламжийн шинэ авто машинтай боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ОХУ-д үйлдвэрлэсэн уаз фургон маркийн дөрвөн ширхэг авто машиныг энэ сарын 04-нд сумдын эмнэлгийн эрхлэгч, жолооч нарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулав.

Түргэн тусламжийн шинэ авто машинтай болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, чанарыг дээшлүүлэхэд ахиц гарна гэж албаныхан тодотгосон юм. Цаашид аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хөдөөгийн зарим сумдын эрүүл мэндийн төвийн авто машины парк шинэчлэлийг шат дараатай  хийх төлөвлөсөн байна.   



Сумын эмнэлгүүд унаатай болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0