ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ

Дорноговь аймгийн Сайншанд хотод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шүдний эмнэлэг байгуулагдлаа. Шүдний  гажиг засах, согог засах, мэс засал хийх, хүүхдийн шүд эмчлэх гээд  шаардлагтай үйлчилгээг хувийн хэвшлийн  “MONSEI DG” шүдний эмнэлэг  гүйцэтгэж эхэллээ.

Анх 2008 онд Улаанбаатар хотод байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус эмнэлэг  энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж  шүдний эмчилгээ, үйлчилгээний чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан аж.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл ихэссэн бөгөөд насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний өвчин эмгэгтэй гэж мэргэжилтнүүд тогтоожээ. Мөн 40-өөс дээш насныхан хиймэл шүд хийлгэх нь ихэссэн аж. “MONSEI DG” шүдний эмнэлэг  нь АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн “Мандах наран” оюутны түшиц эмнэлгийн байранд үйл ажиллагаа явуулж буй.



Дорноговьд шүдний эмнэлэг нээгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0