ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Айраг суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров

Энэ сарын 04-нд Дорноговь аймгийн Айраг сум Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгаа дуусгаж шинээр ашиглалтад хүлээн авлаа. 

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг  тус аймгийн Нутгийн зөвлөлийн 120, аймгийн орон нутгийн Хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ. Мянганы замын босоо тэнхлэгийн дагуу Улаанбаатараас 320 орчим км алслагдсан Айраг сум нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээ, зах зээлийн багтаамжаараа аймгийн хэмжээнд Замын-Үүдийн дараа ордог томоохон сум юм.

Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийн шинэчилж барьсанаар хэвтэн эмчлүүлэгчид тохь тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой бүрдэхээс гадна  хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах аж. Эрүүл мэндийн төв нь нийт таван их эмчтэй, 22 ажилтантай бөгөөд сумын нийт 3700 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дашрамд дурдахад
сүүлийн арван жил тус аймгийн эрүүл мэндийн төв нь эх хүүхдийн эндэгдэлгүй ажиллажээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, засаг даргын орлогч Г.Эрдэнцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Айраг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Х.Байгалмаа нар оролцов.

 



Айраг суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0