ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-03-19
Дорноговийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн эмнэлэг туулах чадвартай авто машинтай боллоо

Эрүүл мэндийн яамнаас Сайншанд, Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн авто машины парк шинэчлэлийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж  үйлчилгээг түргэн шурхай хүргэх  зорилгоор туулах чадвар сайтай фургон автомашин шийдвэрлэснийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардууллаа.
Харин өмнө нь Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төв “Фургон” автомашин, Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон фургон автомашин, Хөвсгөл сумын Чулуут, Алтанширээ сумын Зараа, Улаанбадрах сумын Аргалант, Дэлгэрэх сумын Бумбат болон Сайхандулаан сумын Завсар багийн эмч нар мотоциклиор хангагдаж байсан юм.
Мөн  Айраг, Алтанширээ, Иххэт болон Сайншанд сумын Зүүнбаян багийн эрүүл мэндийн төв “Центрфуг” нэртэй цусны шинжилгээний аппаратыг шийдвэрлэж байсан. Ингэснээр Дорноговийн эрүүл мэндийн байгууллагууд орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,  алсын дуудлагад явах туулах чадвартай авто машинаар хангагдлаа.
Мөн Эрүүл мэндийн яамнаас Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Замын-Үүдийн 100 ортой эмнэлгийн барилгыг энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 



Дорноговийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн эмнэлэг туулах чадвартай авто машинтай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0