ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоногийг тэмдэглэв

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг Дорноговь аймагт “Эхийн сүү- амьдралын эхлэл" уриан дор наймдугаар сарын 01-нээс 08-ны хооронд тэмдэглэлээ.

Тэмдэглэлт өдрүүдээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүд үзлэг хийж, эцэг эхчүүдэд эхийн сүүгээр хооллолт болон нялхас, бага насны хүүхдийн хооллолтын ач холбогдлын талаар зөвлөгөөг өгч ажиллажээ. Мөн Сайншанд дахь "Ганга" эмийн сангаас 10 хүүхдийн өсөлт хөгжилтөд зориулан амин дэм бэлэглэсэн байна. Тус арга хэмжээний үеэр олон хүүхэд төрүүлэн хөхөөр хооллож, эрүүл саруул өсгөсөн ээжүүдэд өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.
Үүнд: - Эрдэнэ Дэжид- 5 хүүхэдтэй 
-Түмэнбаяр Хоролсүрэн / 5 хүүхэдтэй /
-Батсайхан Жавхлан /11 хүүхэдтэй /
-Чулуунбаатар Энхцэцэг / 4 хүүхэдтэй /
-Гантулга Сарантуяа / 5 хүүхэдтэй / 
-Гантулга Сарангуа / 6 хүүхэдтэй /
-Нарангэрэл Түмэнцэцэг / 6 хүүхэдтэй / 
-Эрдэнэцэцэг Одгариг / 5 хүүхэдтэй / нар байв.
Эхийн сүү нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд маш чухал нөлөөтэй бөгөөд эхний нэг цагийн дотор ангир уургийг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь, эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалт болон уушгины хатгалгаа өвчнөөр эндэх эрсдэлийг 70-80 хувиар тус тус бууруулж, хүүхдийн оюун ухааны индексийн (IQ) чансааг 3-4 оноогоор дээшлүүлж, эхийг хөх болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, жирэмслэлт хоорондын зайг уртасгадаг ач холбогдолтой аж.



Хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн долоо хоногийг тэмдэглэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0