ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Өвөрмонгол эмч нар иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг хийлээ

Энэ сарын 09-нд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Монгол эмнэлгийн гурван эмч, хоёр сувилагч иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өглөө.
Өвөрмонгол эмч нар дотрын эмгэг, яс булчин үений эмгэг, гэмтлийн дараах эмгэг зэрэг  гурван чиглэлээр нийт 100 гаруй хүнд үзлэг хийсэн юм. Шилийн гол аймгийн Монгол эмнэлгийн  хорооны эмч Мэргэн “Бид энэ удаа монгол хүмүүст дотор эмгэг, яс булчингийн үений гэмтлийг  үзэж зөвлөгөө өглөө. Иргэдийн дунд булчин шөрмөс, үе мөчний өвчин их байна.
Энэ нь хөдөлгөөний хомсдол, урт хугацаагаар сууж ажиллах, цаг агаарын нөхцөл байдал зэргээс ихээхэн  шалтгаалж байна” гэв. Дашрамд дурдахад говийн иргэд шилийн гол аймагт үзлэг шинжилгээнд хамрагдах, эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний үнийн тарифыг 30 хувь хөнгөлөхөөр болжээ. Дээрх үзлэг шинжилгээг Дорноговь аймаг  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан аж.



Өвөрмонгол эмч нар иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг хийлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0