ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-22
Эрдэнэт хүний амийг аварлаа

Энэ оны нэгдүгээр сарын 03-ны орой Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай  дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн их эмч Л.Баярмаа, жолооч Л.Отгонбаяр нь газар дээр түрүүлж очиж жирэмсний хүндрэлийн үед шаардлагатай арга хэмжээг авч мэс заслын багийг дуудсан аж.

Их эмч Д.Жаргалаар ахлуулсан унтуулгын эмч Т.Гантамир,сувилагч Ө.Оюунчимэг, сувилагчЭ.Хишигжаргал, жолооч А.Цэвээндорж нарын бүрэлдэхүүнтэй баг тус сум руу шуурхай очиход эхийн амь насанд аюултай байсан, жирэмсний хүндрэлийг мэргэжлийн ур чадвар гарган багаар ажиллаж эмч, сувилагч, жолооч нар эхийн амь насыг аварч чаджээ.

Цагаан халаад өмссөн цагаан сэтгэлт эмч нарын ачаар нэгэн эрдэнэт хүмүүний амь нас аврагдаж, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд  аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Дашрамд дурдахад тус аймгийн Эрдэнэ суманд  томуу, томуу төст өвчний эсрэг вакцин аймгаас 15 ширхэг хуваарилсныг зорилтод бүлгийн хүүхдүүдэд тарьсан бөгөөд сумын эмнэлэгт  гурван хүүхэд, нэг том хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 



Эрдэнэт хүний амийг аварлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-06 23:41:34
    RP: Taatai medee bna bayar hurgie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-06 09:57:02
    Зочин: Аймаг орон нутаг болоод байгуулагынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа эмч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсье. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-01-05 18:02:38
    dolgormaa : Emch nartaa bolon hamtran ajillasan bagiihand amijilt hvsee mundag hvmvvs shvv