ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Очер, дугаар баяртай!

Дорноговийн иргэд өглөөгүүр эртлэн босож эмчид үзүүлэхээр эмнэлгийн гадна дугаарлаж зогсдог байсан.Харин энэ асуудлыг  2016  оны 12 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс  шийдвэрлэж  хоёр хөтөч сувилагчийг ажиллуулж бүтэн өдрийн турш  иргэдэд эмчид үзүүлэх дугаарыг олгодог  болсноор цэгцэлсэн байна.

Өөрөөр хэлбэл хөтөч сувилагч нар гурван өдрийн турш  иргэдэд дугаар олгодог болсон бөгөөд эмчид хандсан иргэн бүр хүссэн үедээ очиж дугаар авч эмчид үзүүлэх боломжтой болов.Мөн сумдаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчид юун түрүүнд сумынхаа эмнэлгээс “А3” маягтийг авах бөгөөд эмчтэйгээ зөвлөлдөж аймгийн эмчид үзүүлэх өдөр сараа тохирсноор тухайн эмч өвчтөнийхөө бүртгэлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт  хийлгэдэг болсон аж.

Ингэснээр сумаас ирж байгаа хүмүүс тухайн авсан цагийнхаа дагуу  хоцролгүйгээр эмнэлэгт ирж цаг бүртгэл, нэрээ тулган шүүлгэж эмчид үзүүлж байна.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж хүндрэл чирэгдэлгүй болгосонд иргэд ам сайтай байна.



Очер, дугаар баяртай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0