ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-02-23
Коронавирусын халдвар тээсэн хүн Замын-Үүдээр орж ирсэн үү?
2020-01-23 17:00:02

Монгол Улсын Замын-Үүд боомтоор энэ сарын 23-нд БНХАУ-аас зургаан настай хүүхдийн хамт орж ирсэн эмэгтэй коронавирусын халдвар тээсэн сэжигтэй байдалтай байсан тухай зарим хэвлэл мэдээлжээ.

Энэ талаар Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн дарга, эмч н.Болдбаатартай холбогдон тодруулахад “Халуурсан иргэнийг тусгаарлаж шаардлагатай шинжилгээ авсан. Коронавирусын халдвар мөн эсэх нь хараахан тогтоогдоогүй байна. Тухайн иргэн манай улсын Их сургуульд сурдаг оюутан гэсэн. Түүнийг эх нутаг руу нь буцаахаар болсон” гэв.

Нэгдүгээр сарын 08-ны байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тоо нэмэгдэж  59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байгаа талаар ЭМГ-аас тухайн үед мэдээлж байсан. Тиймээс гараа савандаж угаах, гар ариутгагч, амны хаалт тогтмол хэрэглэх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх, бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх, ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, амьсгалын замын халдвартай хүн гэртээ байх, бусдад халдвар тараахгүй байх, хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Дорноговь аймаг зүүн өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Замын-Үүдийн боомтоор өдөртөө зургаагаас найман мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гардаг.

Харин энэ талаар ЭМЯ 2020 оны 01 дүгээр сарын 23-нд тайлбар хийжээ

ЭМЯ: Замын-Үүдээр нэвтэрсэн, халуунтай хоёр хүний шинжилгээний хариу маргааш гарна

"МАНАЙ УЛСАД КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ"

Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэргүүтэй албаныхан цаг үеийн байдлаар мэдэээлэл хийжээ. 

Коронавирус манай улсад бүртгэгдлээ гэх мэдээлэл худал гэдгийг ЭМЯ-ны албаныхан хэллээ. 

Гэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор ээж нь толгой өвдсөн, 6 настай охин нь халуурсан байдалтай Өвөрмонголын хоёр хүн нэвтэрсэн ба тэднийг хилийн журмын дагуу тусгаарласан. Эхний шинж тэмдэг энгийн ханиад шиг байдаг учир шинжилгээний хариуг хүлээж байна гэв. Шинжилгээний сорьцын хариу маргааш гарах аж.

Цагаан сартай холбоотойгоор энэхүү өвчлөл тархах магадлал өндөр учир иргэн бүр энэхүү өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа. 

Хил хаах тохиолдол ховор ч бүх нийтийг хамарсан аюулт өвчлөлийн тохиолдолд хаана. 

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. 

Нэгдүгээр сарын 08-ны байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний тоо нэмэгдэж  59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байгаа талаар ЭМГ-аас мэдээлэв. Эх сурвалж gogo.mn



Коронавирусын халдвар тээсэн хүн Замын-Үүдээр орж ирсэн үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0