ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-08
Хамарын хийд БНХАУ-д тусламж болгож 108 толгой хонь хандивлажээ
2020-02-29 17:34:32

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн үүсгэн байгуулсан Хамарын хийдийн Удирдах зөвлөл БНХАУ-д тусламж болгож 108 толгой хонь хандивлав.

“Гар гараасаа хөтөлсөн ганцхан дэлхийд ирж буцахын нэгэн жамтай ховорхон  заяат хүмүүн  билээ бид. БНХАУ бол бидэнтэй  жаргал зовлон нь ойрхон мөнхийн хөрш юм.

Дэлхийн хүн зонг айдаст автуулж “COVID-19” өвчин тархаад байгаа БНХАУ-ын ард түмэнд туслах сайн үйл бүтээж буй Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад гүнээ талархаж байна.

Энэ бол монгол төр, монгол хүний ёс жудаг, мөс чанарыг харуулсан хүмүүнлэгийн үйлийг зовсон олонд гаргаж буй уужуу  холын ухаан, энэрэх нигүүсэхүйн ариун дээдлэл юм” хэмээн Хамарын хийдийн  хамба лам Ц.Дөш болон ноён хутагтын үе залгамжилсан тахилч А.Алтан-Очир нар сэтгэлээ илэрхийлжээ.



Хамарын хийд БНХАУ-д тусламж болгож 108 толгой хонь хандивлажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0