ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Хандив дэмжлэг үзүүлэхийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа
2020-03-05 13:27:14

Өмнөд хөршид анх гарч дэлхийн олон улсад дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирус (COVID-19) өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Дорноговь аймгийн Онцгой комиссоос хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй эгзэгтэй энэ үед тус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллага, албан хаагчдад сайхан сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлэхийг аймгийн нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид уриалжээ.

Уриалгыг дэмжиж аймгийн соёл улагийн байгууллага, барилгын салбарынхан хандив дэмжлэг үзүүлсэн бол “Хаан” банкны Дорноговь аймаг дахь салбарын Ч.Мөнх-Эрдэнэ захиралтай хамт олон нэг сая төгрөг, Нийгмийн даатгалын хэлтсийн Л.Шагдарсүрэн даргатай хамт олон 200 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст гуравдугаар сарын 05-нд хандивлав.

"Covid-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллага, албан хаагчдад хандив дэмжлэг өгөхийг хүссэн иргэн Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 100060031402 дугаартай төрийн сангийн дансанд шилжүүлэх боломжтой. 



Хандив дэмжлэг үзүүлэхийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид уриаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0