ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-07-08
Дорноговь аймагт тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо
2020-03-10 10:50:27

Энэ сарын 02-ны "Аэрофлот"-оор  Монгол Улсад ирсэн Францын  иргэн корна юирусний халдвартай байсныг ХӨСҮ-ийн шинжилгээгээр тогтоожээ.

Уг иргэн  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид энэ сарын 07-нд ажлаар ирсэн  бөгөөд 08-нд биеийн байдал халуурч эхэлсэн аж.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж францын иргэнтэй нэг галт тэргээр ирсэн 28 хүний судалгааг авч тусгаарлахаар боллоо. Мөн  "Бадрах энержи" компанид ажиллаж байгаа нийт 59 хүнийг тусгаарласан байна.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, өмнө нь нээлттэй байсан фитнес,спортын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргав. 

Харин улсын Онцгой комиссоос хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг  энэ сарын 10-ны 0.007 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл хаасан. 

Иргэд шаардлагагүй бол гадуур хэсэхгүй байх, айж сандралгүй тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байхыг Онцгой комиссоос сануулав.



Дорноговь аймагт тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0