ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-04-09
Ажиглалтын байранд хүмүүсийг байрлуулж эхэллээ
2020-03-10 16:59:08

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр "covid-19" шинэ төрлийн корона вирусний халдвар авсан францын иргэнтэй нэг галт тэргээр ирсэн 28 хүний судалгааг авч аймгийн МСҮТ-ийн дотуур байранд бэлтгэсэн ажиглалтын байранд хүмүүсийг байрлуулж эхэллээ.

Тэдний биеийн байдалд АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуулийн эмч, багш нар  ажиглалт хийж хяналт тавьж ажиллаж байна. Ажиглалтын байранд буй иргэдийн биеийн байдлыг 14 хоногийн турш хянаж ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрт нь явуулах аж. Мөн дээрх үйл ажиллагаанд аймгийн ЭМГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч  байна.



Ажиглалтын байранд хүмүүсийг байрлуулж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0