ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байна
2020-05-05 09:15:42

Дорноговь аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээвэр, Цагдаагийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтод ажиллаж нүүрс тээвэр хийж буй аж ахуй нэгж байгууллага, тэдний ажилчдын кемп дээрх халдвар хамгаалал ямар байгаа, дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай танилцлаа.

Мөн хилийн боомтоор орж, гарч байгаа жолооч нарын эрүүл мэндийн байдалд хэрхэн хяналт тавьж буй талаар танилцаж цаашид жолооч нарыг тусгаарлах талаар тодорхой зөвлөмж мэдээллийг өгсөн аж. Ханги боомт дээр 13 аж ахуй нэгжийн есөн кемп байрлаж үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид жолооч нарыг 21 хоног ажиглалтад тусгаарлах бэлтгэл ажлыг хангах талаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох аж ахуй нэгжид чиглэл өгчээ. Мөн Замын-Үүдийн боомтоор нэвтэрч тээвэр хийж буй жолооч нарыг ч тусгаарлах ажлын бэлтгэл хангаж байна.



Хилийн боомтоор нэвтэрч буй жолооч нарыг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0