ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Суурьшлын бүс барих газрыг шийдвэрлэлээ

Монгол Улсын цементийн хэрэгцээний 30 гаруй хувийг дангаараа хангах үйлдвэрийг “МАК” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Хөх цавын ордыг түшиглэн байгуулж байгаа.

 

Орон нутгаас “МАК”-д үйлдвэрийн ажилчдын орон сууц болон суурьшлын бүсийг Даланжаргалан суманд барих саналыг тавьсан.

 

Дээрх саналыг “МАК” ХХК зөвшөөрсөн тул Даланжаргалан сумын ИТХ хуралдаж суурьшлын бүсийн газрыг сумынхаа баруун талд, цементийн үйлдвэрийн ойролцоо олгох шийдвэрийг гаргажээ.

 

“МАК” ХХК үйлдвэрийн ажилчдынхаа орон сууцыг тус сумын төвийг түшиглэн  2018 оны 3 дугаар сараас эхэлж барихаар болсон нь Даланжаргалан суманд хүн ам төвлөрч, зэх зээл бий болж сум  орон нутаг хөгжих боломжийг бүрдүүлж буй.

 

Дашрамд дурдахад тус сумын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь уул уурхайн лиценз олгосон байдаг бөгөөд цаашдаа энэ бүс нутаг уул уурхайн түшиц сум болж хөгжих боломжтой аж.

 



Суурьшлын бүс барих газрыг шийдвэрлэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0