ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
“Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан болно

“Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан энэ оны гуравдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болох тов гарчээ.

 

Энэ талаар  “Хутагтын хурд”  уяачдын холбооны тэргүүн Н.Бүрэнбатаас тодруулахад  “Хурдан морины уралдаан зохион байгуулах тухай шийдвэрийг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамжаараа гаргасан.  Эл шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн   “Хутагтын хурд”  уяачдын холбоо дээрх уралдааныг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

 Унаач хүүхдийн   өвдгөвч, тохойвч, цээживч гээд аюулгүй байдлыг сайтар хянаж шаардлага хангасан хүүхдийг уралдуулна. Энэ асуудалд аймгийн ГБХЗХГ-аас хяналт тавьж байгаа. Мал эмнэлэг, хүн эмнэлэг, цагдаа, хүүхдийг эрхийг хамгаалах газар, морины даамлууд хурдан морьдын уралдааны явцад  хяналт тавьж ажиллах бөгөөд нийт 20 гаруй машинд зөвшөөрөл олгоЖ байна” гэв.

 

Энэ удаагийн хаврын уралдаанд  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас морьд уралдуулахыг хоригложээ.Учир нь дээрх бүс нутгуудад малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчний голомт арилаагүй байгаа юм. Харин бусад аймаг сумаас уяачид чөлөөтэй оролцож болох аж. Хурдан азарга, соёолонг 16 км,  их морийг 18 км-ийн цаанаас уралдуулна.



“Хутагтын хурд” хаврын бүсийн хурдан морины уралдаан болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0