ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Дорноговийн багш нар Эрхүүд туршлага солилцоно

 

 Энэ сарын сүүлчээр дөрөвдүгээр сарын эхнийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 16 багш ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуульд зочилж багш нартай туршлага солилцож, оюутнуудад хичээл зааж, хэсэг хугацаанд хамтран ажиллахаар болжээ.

Багш нар  Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Хөрш орнуудаасаа суралцья” хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажиллах бөгөөд хими, физик зэрэг эрэлттэй чухал мэргэжлээр туршлага солилцох юм байна.

 

“Хөрш орнуудаасаа суралцья” хөтөлбөр нь багш нарыг ОХУ, БНХАУ-ын боловсролын тогтолцооноос боловрол олж авахад нь дэмжлэг үзүүлэх хими, физик, математик гэх мэт тодорхой чиглэлээр мэргэжилтэн солилцох, оюутан элсүүлэх байдлаар өргөтгөж хамтран ажиллах зорилготой аж.

 

Дашрамд дурдахад ОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн 12 оюутан 2016 оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн Дорноговь аймгийн Сайншанд хотод 14 хоногийн хугацаатай  зочилж Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн  орос хэлний багш нартай уулзаж  мэдлэг солилцож, багшлах  арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх талаар харилцан туршлага солилцсон байдаг.

 



Дорноговийн багш нар Эрхүүд туршлага солилцоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0