ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Технологийн шинэчлэл хийх шаардлагатай гэв

Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани байгуулагдаад 31 жил болжээ. Хуучнаар ЗХУ-ын технологиор бүтээсэн зуухнуудын ашиглалтын хугацаа хэтэрч, технологи нь хуучирснаас гадна жил бүр өсөн нэмэгдэж  буй орон сууцны хэрэглээг хангаж дийлэхгүй байдалд хүрсэн байна.

 


Тус компанийн ерөнхий инженер Д.Мөнхбаатарын хэлснээр 2000 оны үед 320 мянган шоо метр эзлэхүүнийг халааж байсан бол 2011 онд 630 гаруй мянга, 2016 онд 1.1  сая болж өсчээ.


Хэдийгээр жил бүр засвар үйлчилгээг хангалттай сайн хийж байгаа ч зуухны хүчин чадал хэрэглэгчийнхээ хэрэглээг дийлэхгүй болж байгаа учир үндсэн зуухны хүчин чадлыг сайжруулахын тулд технологийн өөрчлөлт хийж, усан халаалтын  технологийг нэвтрүүлэх шаардлагатай болжээ.
 


Үүнд 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулах шаардлагатай гэнэ. Инженерүүд компанийн дулааны зуухны хүчин чадлыг сайжруулах тооцооллыг хийж холбогдох албаныханд тавьсан байна. 



Технологийн шинэчлэл хийх шаардлагатай гэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0