ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд осолд орж амиа алджээ

                            Энэ сарын 13-ны шөнө мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Замын-Үүдээс Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан суудлын авто машин осолдож хүний амь эрсэдсэн хэрэг гарсан.

Хэргийн талаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах, ахлах байцаагч Г.Өлзийсүрэнгээс тодруулахад, “Зургадугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 40 минутын үед Дорноговь аймгийн Өргөн сумын нэгдүгээр багийн нутаг буюу Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчиж явсан ДГА 98-30 улсын дугаартай “Соната” маркийн авто машин ДГО 69-82 улсын дугаартай “North benz” маркийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна.

Ослын улмаас тухайн суудлын авто машинд зорчиж явсан зургаан иргэний дөрөв нь газар дээрээ нас барж, хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Зам тээврийн ослын шалтгааныг Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй. Сүүлийн  үед босоо тэнхлэгийн авто зам дээр авто тээврийн осол цөөнгүй гарч байна. Жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг сайтар шалгаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцох шаардлагатай” гэж анхааруулав.

Өөр эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчиж явсан  уг суудлын авто машинд Замын-Үүдийн ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургуулийн таван хүүхэд Сайншандад элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр  сууж явсан аж. Хүүхдүүд “Шанд жолоо” компанийн таксигаар үйлчлүүлж явжээ. Ослын улмаас гурван сурагч, жолооч  нь амиа алдсан аж. Авто ослын хэрэг гарсантай холбогдуулж орон нутгаас  комисс байгуулж ажиллаж буй.



ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд осолд орж амиа алджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-14 19:18:47
    Zochin: Um maanii badmi hum, ene shand joloonii sonatanuudiig boliulwal taarna dandaa ******** yumshig dawhildana shand dotor ch gsn zuw yawj chaddagui malnuud bdag shuu dee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-06-14 18:40:59
    ?????: ээж аавын амин үрс амьдралд хөл тавьж чадалгүй ийм зүйл болсонд гүн эмгэнэл илэрхийлье ум сайн амгалан болтугай