ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Дархан хилээ манах эр цэргүүд тангарагаа өргөв

Монгол Улсын зүүн өмнөд хилийн манаа  Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар ангид алба хаахаар ирсэн эр цэргүүд энэ сарын 18-нд тангарагаа өргөлөө.

Тус ангид хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар ирсэн 20 гаруй байлдагч сургалтын төв дээрх 45 хоногийн  цэргийн сургуулилт, бэлтгэлээ дуусгаж эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн нь энэ.

Тус ангид алба хааж буй үр хүүхдээ эргэхээр  ирсэн ар гэрийнхэн,  аав ээж, ах дүү нарыг  ангийн бие бүрэлдэхүүн хүлээн авч анги нэгтгэлийнхээ нөхцөл байдал, орчин нөхцлийг танилцуулснаас гадна цэрэг, офицерууд  урлагийн бяцхан тоглолт үзүүллээ.

 Цэргүүд нэг жилийн хугацаанд Замын-Үүдийн авто замын боомтын шалган нэвтрүүлэх хэсэг, суудлын галт тэрэгний болон ачаа тээврийн галт тэрэгний хяналт шалгалтыг хийхэд үүрэг гүйцэтгэж  ажиллана.

Хилийн 0108 дугаар анги нь таван хошуу малтай бөгөөд өвөл хаврынхаа  хэрэглэх махыг өөрсдөө бэлтгэдэг төдийгүй хөрш Эрээнээс  хүнсний төрлийн  ямар ч бүтээгдэхүүн авдаггүй, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гэрээт байгууллагаар дамжуулж  хэрэглэдэг байна.  Мөн энд өмнө нь алба хааж байсан гэрээт цэргүүд үүрэг гүйцэтгэж буй.



Дархан хилээ манах эр цэргүүд тангарагаа өргөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0