ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан болов

                 Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар хуралдаан энэ сарын 16-нд  70,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр аймгийн 2017 оны төсвийн нэмэлт өөрчлөлтөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлуулсан тухай мэдээлэл, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд эхний  тавдугаар сарын байдлаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх илтгэл, мэдээлэл, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Батбаяр Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн  шалтгаан нөхцөл,  дүгнэлт, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний танилцуулга, ГХУСАЗСЗ-ийн гишүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017  онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний II улирлын биелэлт, явцын талаар тус тус мэдээлэл хийж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

ГХУСАЗСЗ-ийн 2017 оны төлөвлөгөөнд тусгасан шинээр гарч буй хууль тогтоомжуудыг сурталчлах ажлын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан уг хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад мэдлэг олгох  зорилго бүхий сургалтыг тус аймагт энэ оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөв. Мөн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай зардлыг  хурлаар хэлэлцэж 100 хувийн саналаар батлав.



Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0