ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-09-21
17413 тээврийн хэрэгсэл шалгаж 5315 зөрчил илрүүлжээ

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн газар, бусад холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажлын заримаас тоймлон хүргэж байна.

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр 2017 оны эхний 5 дугаар сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29 гарч уг хэргийн улмаас 6 хүн нас барж, 16 хүн гэмтсэн бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 16-аар их буюу 2.2 дахин,  нас барсан хүн 2-оор их буюу 66.6 хувь, гэмтсэн хүний тоо 6-аар их буюу 37.5 хувь, эд материалын хохиролтой зам тээврийн осол 107 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 ослоор их буюу 28.9 хувь өссөн үзүүлэлттэй.

Замын цагдаагийн тасгийн алба хаагчдаас зам тээврийн ослын 136 дуудлага, мэдээлэл хүлээн авсанаас жолоочийн харуцлагын даатгалаар 62 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 45 материалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хуулийн хугацаанд нь шалгасан.

Зам тээврийн гэмт хэрэг, ослоос иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан 99,4 сая төгрөгний хохирлооос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 74.9 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлт 75 хувьтай байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг төвд 2 ээлжээр зохион байгуулж өглөө 07.30 цагаас 17.30, орой 17.30 цагаас 02.00 хүртэл, нэгдсэн арга хэмжээний үед босоо тэнхлэгийн замд тодорхой цагуудаар пост гарган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд тус тасгийн алба хаагчид нийт 17413 тээврийн хэрэгсэл шалгаж 5315 зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан 293, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулж гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажилласан. Зөрчил гаргасан 5284 жолоочийг холбогдох заалтаар 272.202.600  төгрөгөөр торгож хариуцлага тооцсон.



17413 тээврийн хэрэгсэл шалгаж 5315 зөрчил илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0