ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Аргалийн уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргав

Энэ оны аравдугаар сард Дорноговь  аймгийн Өргөн сумын нутагт байх Аргалийн уул орчимд “Эгшиглэнт- Уул” ХХК хайгуулын  үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус компани  хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлснээр Аргалийн уул орчимд нутагшин амьдардаг аргаль хонины өсөж үржих боломжийг үгүй хийх,  бэлчээр болон говийн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөл бүрджээ.

Тиймээс аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичиг илгээж компанийн үйл ажиллагааг зогсоож, цаашид тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг тавьсан байна.

Учир нь тус компани үйл ажиллагаа явуулахдаа археологи, палентлогийн судалгаа хийлгээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн  40.01, 40.02 дугаар зүйлийг зөрчсөн, мөн нутгийн малчин иргэдийн  ундны усны худгийг эвдэж сүйтгэсэн зэрэг зөрчил гаргажээ.

Мөн аймгийн Засаг даргаас Өргөн сумын Засаг даргад хандаж Аргалийн уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг сумын ИТХ-д яаралтай оруулж шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Тус аймаг нийт нутаг дэвсгэрийнхээ 25-аас доошгүй хувийг тусгай хамгаалалт авах бодлого баримталж буй.     



Аргалийн уул орчимд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0