ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин   орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа  явуулдаг зарим компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа. Энэ удаа  Сайхандулаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Мон кварц ХХК”, “Мига эрин зуун ХХК”, Алтанширээ суманд үйл ажиллагаа явуулдаг “Монтриумф ХХК”, Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Их-Ундрах талст” ХХК гэрээ байгуулав.

Гэрээгээр компаниуд орон нутгаас ажиллах хүчнийхээ тодорхой хувийг хангах, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлдөг байх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах, татвараа хугацаанд төлдөг байх зэрэг тодорхой үүрэг хүлээж байна. Тус аймагт өнгөрсөн жилүүдэд  хариуцлагагүй уул уурхайн хүчин зүйлсээс  үүдэж байгаль орчин сүйдэх, усны нөөц багасах, түүх архелогийн үнэт өв устах  зэрэг бодит нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Нэг жишээ хэлэхэд Айраг суманд буй Дорноговийн байгалийн есөн гайхамшгийн нэг, Монголдоо томоохонд тооцогдох Цагаан дэлийн агуй жонш ухагчдын гарт сүйдсэн байдаг. Гэрээний үр дүнг жилийн эцсээр дүгнэнэ.



Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0