ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
“Улаан бөглөөт” хэмээх архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Дорноговь аймгийн Замын –Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард нийт 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ихэнх нь  ахуйн нөхцөлд архидалтаас үүссэн байгааг тогтоосон байна.

Мөн хоёр иргэн архины хордлогоос болж нас барсан аж.Иргэд  БНХАУ-аас оруулж ирж буй “Улаан бөглөөт” хэмээн нэрлэгдсэн  архийг ууж эрүүл мэндээ алдах, согтуугаар хэрэг зөрчил гаргах явдал гарч байгаа учир Цагдаагийн байгууллагаас  баталгаагүй, мэргэжлийн хяналтын дүгнэлт байхгүй, стандартын шаардлага хангаагүй согтууруулах  ундааг  хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Мөн  дээрх архийг хилээр хууль бусаар  оруулж худалдан борлуулж  байгаа  иргэний мэдээллийг цагдаагийн байгууллагад  мэдэгдэж хамтран ажиллахыг уриалж байна. Цагдаагийн байгууллагаас мэдээллийн нууцыг чандлан хадгалж тодорхой мөнгө санхүүгээр урамшуулах юм.



“Улаан бөглөөт” хэмээх архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0