ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Дорноговийн шилдэг залуусыг шалгаруулав

Жил бүрийн наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ныг "Залуучуудын хөгжлийн сар” болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу “Түүчээ-2018” шилдэг залуу шалгаруулах арга хэмжээг есдүгээр сарын 03-нд Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас  зохион байгууллаа.
Хөдөө аж ахуйн салбарт Эрдэнэ сумын Еншөөв багийн сумын сайн малчин С.Мэндбаяр, нийгэм улс төрийн салбарт Сайншанд сумын гуравдугаар багийн Засаг дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Төмөрбаатар, боловсрол соёл урлагийн салбарт ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Б.Баттайван нар манлайлжээ.
Харин зам тээврийн салбарын шилдэг залуугаар “Эн Ди Ти Кей” ХХК авто замын инженер Б.Алтанцоож, спортын салбарын шилдэг залуугаар волейболын спортын мастер Б.Бат-Ууган, эрүүл мэндийн салбарын шилдэг залуугаар Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ө.Бямбажав,бизнесийн салбарын шилдэг залуугаар “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэх захирал Э. Мөнхбат тус тус шалгарлаа.
Сарын аяны үндсэн зорилго нь залуучууд хийгээд залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын бүлгүүдийн санаачилга, идэвх оролцоог сайжруулах, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг  үнэлэх, олон нийтэд сурталчлахад оршсон гэж зохион байгуулагчид онцлов.
Дашрамд дурдахад жил бүрийн наймдугаар сарын 25-ныг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 29 дүгээр тогтоолоор залуучуудын өдөр болгон зарласан байдаг бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт залуучууд руу хандсан олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулах, тэднийг дэмжих, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах зэрэг зорилт дэвшүүлсний нэг нь энэхүү арга хэмжээ аж.



Дорноговийн шилдэг залуусыг шалгаруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-05 06:34:51
    ???: Учраа олохгүй л яваа бацаандаа чааваас
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-05 06:34:09
    ?: Утсан хүүхэлдэй. Таван цаасны мэдэлгүй дарганцар
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-05 06:32:56
    ?????: Хаха тэр Төмөрөө гээд золбин архичин сда одоо юу вэ