ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Математикийн олимпиадын туг аялуулна

Улсын математикийн 54 дүгээр олимпиадыг  ирэх оны тавдугаар сард  Дорноговь аймагт зохион байгуулах захирамжийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин гаргажээ. Мөн олимпиад зохион байгуулахтай холбогдуулж Ажлын хэсгийг байгуулсан байна.

Олимпиад зохион байгуулах эрх буюу Монголын математикийн хорооны шилжин явах тугийг  энэ сарын эхээр Боловсрол, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Цацрал, Дорноговь аймгийн уугуул, дэд профессор, Монгол Улсын гавьяат багш У.Доёд нар  аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгт гардуулж байсан.

Ирэх есдүгээр сард  Монголын математикийн олимпиадын хорооны туг аялуулах үйл ажиллагааг орон нутгийн байгууллага, компани, аж ахуй нэгжүүдийн дунд өрнүүлэх аж. Дашрамд дурдахад  Дорноговь аймгаас Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч зэрэг тэргүүлэх багш нар математикийн хичээлээр олон сурагчдыг бэлдэж аймаг, улс, олон улсын зэрэглэлийн  математикийн олимпиадад амжилттай оролцож байв.



Математикийн олимпиадын туг аялуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0