ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Нутгийн зөвлөл хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олголоо

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс тус аймагт  эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх, залуу үеийг эргэж нутагтаа ажиллах нөхцөл боломжоор хангах, сурлага, амжилтаараа тэргүүлсэн сурагч болон зорилтот бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг дэмжиж нийт 50 хүүхдэд их дээд сургуульд сурах сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Тэтгэлгийг сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн оноо, идэвх оролцоо, амьдралын нөхцөл байдлыг харгалзан олгосон бөгөөд тэтгэлэг хүртсэн хүүхдүүд сургуулиа  амжилттай төгсөж нутагтаа тодорхой хугацаагаар ажиллах нөхцөлтэйгөөр  гэрээ байгуулсан байна. Тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд хууль, эрх зүй, инженер, багш зэрэг орон нутагт нэн хэрэгтэй байгаа мэргэжлээр их дээд сургуульд суралцаж төгсөөд нутагтаа ажиллана.



Нутгийн зөвлөл хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олголоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0