ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-14
Сурлагын чанарыг ахиулахад анхаарч ажиллана

Дорноговь аймгийн боловсролын салбарынхан хичээлийн шинэ жилээс эхэлж сурлагын чанарт анхаарал хандуулан ажиллах зорилт тавьжээ.
Энэ тухай аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяр “Салбарын яамнаас хүүхдүүдийн сурлагын чанарт анхаарах томоохон зорилт тавьсан.Орон нутагт ч үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёрдугаарт эцэг эхийн оролцоог сайжруулна. Хүүхдээ сургуульд даатгаад орхих биш багш, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын оролцоотойгоор хөгжиж дэвших учиртай.
Дорноговь аймаг 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж багш сурагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж, улсын математикийн 54 дүгээр олимпиадыг орон нутагтаа зохион байгуулснаар элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд тавдугаар байрт бичигдсэн амжилт гаргалаа. Аймгийн Засаг даргын захирамжаар элсэлтийн ерөнхий шалгалтад шавиа амжилттай бэлтгэсэн багшийг 500, амжилт гаргаж 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Энэ нь орон нутгийн удирдлагууд, багш сурагчид, эцэг эхчүүдийн хамтын хүчин чарайлтын үр дүн. Олж авсан ололт амжилтаа бататгаж илүү амжилт гаргахын төлөө ажиллана.Багш нарынхаа нэгдсэн сургалт арга хэмжээг хичээл эхлэхийн өмнө зохион байгуулж  асуудлаа ярилцаж, ажлын чиглэл, үүрэг даалгавар өгсөн” гэв.
Дашрамд дурдахад 2018-2019 он хичээлийн жилд Дорноговь аймгийн хэмжээнд нийт 13200 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бөгөөд үүнээс 1653 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн оржээ.Харин  640 хүүхэд дотуур байранд оржээ.



Сурлагын чанарыг ахиулахад анхаарч ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0