ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа багш нарын ажил хаялтад Дорноговь аймгийн ерөнхий боловсролын таван сургууль, 12 цэцэрлэг нэгджээ.
Тодруулбал, Сайншанд сумын нэг, хоёр, Айраг, Даланжаргалан, Зүүнбаян сумын сургуулийн багш нар ажил хаяад байгаа. Мөн Сайншанд сумын 12 дугаар цэцэрлэгээс бусад нь ажил хаяжээ. Аймгийн хэмжээнд 22  сургуульд 1118 багш, ажилтан алба хаагч ажиллаж буйгаас 647 нь багш нар юм.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас багш нарын цалинг нэмүүлэх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлыг хэрэгжүүлэхийг Засгийн газраас  шаардаж байгаа аж.
Тухайлбал, улсын төсөвт тусгасан 56.6 тэрбум буюу 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг есдүгээр сард багтаан багш нарт олгох, улсын төсөвт тодотгол хийх замаар багш ажилтнуудын цалинг 15-20 хувиар нэмэгдүүлэх, ажил хаяж буй үеийн үүрэг хариуцлагыг ажил олгогч бүрэн хариуцах зэрэг шаардлага тавьж буй гэж Дорноговь аймгийн Үйлдвэрчний  эвлэлийн холбооноос мэдээлэв.



Дорноговийн таван сургууль, 12 цэцэрлэг ажил хаялтад нэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-13 00:17:05
    ??????: 9r sard bagtaaj tsaling nemehgui bol yahu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-13 00:16:36
    saraa: 9 сард цалин нэмэхгу бол яахы
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-13 00:15:13
    Erdem: 9r sard bagtaaj tsaling nemehgui bol yahu