Онцлох мэдээ

Эмнэлгийн явуулын үйлчилгээнд 4040 хүнийг хамруулжээ

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй Явуулын амбулаторийн үзлэгийн багийнхан Дорноговийн урд сум болох Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Зүүнбаянд зургаадугаар сарын эхээр ажиллаад иржээ.

Үзлэгийг Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч М.Мөнхзул ахалсан бөгөөд дотор, мэдрэл, сүрьеэ, хүүхэд, дүрс оношилгоо, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, рентген техникч, жолооч гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй баг үзлэг хийж, зөвлөгөө өгч, сүрьеэгийн эрт илрүүлгийн хүрээнд цээжний рентген зураг авч давхардсан тоогоор 4040 хүнийг хамруулжээ.

Энэхүү үзлэгт алслагдсан суманд амьдардаг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх боломжгүй малчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдсан нь үр дүнтэй үйлчилгээ болжээ.

Үзлэгийг Дорноговь аймгийн Засаг даргын Засаг даргын 2023 оны “Явуулын үзлэг зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button